SCORE ХӨТӨЛБӨРИЙН ЦАХИМ ТАНИЛЦУУЛАХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Олон улсын хөдөлмөрийн байгууллага /ОУХБ/-аас Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих YEPP төслийг хэрэгжүүлж байгаатай холбогдуулан текстилийн салбарын аж ахуйн нэгжүүдэд байгууллагын бүтээмж, өрсөлдөх чадвар, засаглалыг бэхжүүлэх SCORE хөтөлбөрийн танилцуулах уулзалт цахимаар амжилттай зохион байгуулагдлаа.

Уулзалтад ОУХБ, Монголын ноос ноолуурын холбоо, Хөнгөн үйлдвэрийн ажилтны ҮЭ-ийн холбоо, ноос ноолуурын салбарын үйлдвэрлэлийн төлөөллүүд болох Говь ХК, Кашмир Холдинг ХХК, Ханбогд Кашмир ХХК, Баялаг Өлзий ХХК, Хатант Интернэйшнл ХХК, Монгол Нэхмэл ХК, Юргана ХХК, МСК Кашмир ХХК зэрэг компаниуд оролцсон бөгөөд ОУХБ-аас хэрэгжүүлж буй “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” төслийн танилцуулгыг төслийн үндэсний зохицуулагч М.Жавзандулам, “Өрсөлдөх чадвартай, тогтвортой, хариуцлагатай аж ахуйн нэгжүүд” сэдэвтэй илтгэлийг ОУХБ-ын олон улсын сургагч багш Жефф Кристиано Искандарсжа нар танилцуулж оролцогчид санал солилцлоо.